“Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай дархлаажуулалтын аян орон даяар явагдаж байна.
Дархлаажуулалтад 18-30 насныхан заавал хамрагдах заалттай учир залуусыг вакциндаа итэвхитэй хамрагдахыг мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа юм.
Энэхүү вакциныг харьяалал хамаарахгүй хийж байгаа тул залуус ажил, гэртээ хамгийн ойр аль нэг эмнэлэгт очоод вакцин хийлгэж болох юм. Харин ажлын байраа орхих боломжгүй бол албан байгууллагаас өгсөн захиалгын дагуу явуулын цэг очиж ажил дээр нь вакцин хийж байгаа аж. Дархлаажуулалт тавдугаар сарын 25-наас хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амжиж вакциндаа хамрагдах ёстой юм.