Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн смарт картыг үнэгүй олгож байна.
Тодруулбал смарт зартын үйлчилгээг нэвтрүүлээд удаж байгаа ч зарим иргэд өнөөдрийг хүртэл худалдан авалгүй, бэлэн мөнгөөр зорчиж байгаа юм.
Иймд иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх сарын 8-ны өдрийг хүртэл тус картыг хоёр мянган төгрөгөөр цэнэглээд, үнэгүй авах боломжийг олгож байгаа аж. Карт авахыг хүссэн иргэд өөрт ойр байрлах автобусны буудлаас энэхүү картыг худалдан авалт боломжтой юм байна.