Том оврын автобусны жолооч осол гаргаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай осол өчигдөр гарчээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны 2-ын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 49 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Цэрэндоржийн гудамж 40 мянгатын 69 дүгээр байрны урд замд Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ. Тиймээс нийт жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (3)