Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой гэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Цогцсыг одоог хүртэл хэн гэдгийг тогтоогоогүй байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Харин албанынхны мэдээлж буйгаар тус цогцос түймэрт бус гадны нөлөөтэйгээр шатсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс шалгалтын хэсэг цогцосыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор биечилсэн сурвалжлага явуулж байгаа юм байна. Тиймээс хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага төлбөртэй авч, нууцлалыг чандлан хадгалахаа мэдэгдлээ.
Уг цогцос нь 40 орчим насны эрэгтэй хүнийгх бөгөөд үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон байна.
Дашрамд дурдахад, дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон хүмүүсийн талаархи мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар мэдэгдэх буюу Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр аваачиж өгч болох юм байна.