УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг нэр дэвшүүлснийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Тэрбээр одоо тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Түүнээс өмнө Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” гэж үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдэж байсан юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (15)