Орон нутагт мотоцикльтой хурд хэтрүүлж яваад амиа алдах хэрэг их гардаг.
Өчигдөр орон нутагт хоёр хүн мотоциклийн ослоор амиа алджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 2–р баг Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд Ө жолоочтой “Иж планета-5” маркийн мотоцикль онхолдож жолооч 43 настай эрэгтэй Ө газар дээрээ нас барсан. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар шороон замд Н жолоочтой “Бүргэд” маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 37 настай эрэгтэй Н нас баржээ.