Улсын хэмжээнд улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүний 52.1 хувь нь хамрагдсан байна.
Тухайлбал, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дундговь аймгууд вакцинд хамрагдсан иргэдийн тоогоороо тэргүүлж, харин завхан, төв, дорнод, хэнтий, баян-өлгий аймгийн үзүүлэлт хангалтгүй байна гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын албанаас мэдээлж байна.