2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2016.11-2017.93 төгрөгийн ханшаар 24.8 сая ам.доллар худалдах, 2005.00-2011.29 төгрөгийн ханшаар 0.95 сая ам.доллар худалдан авах, 309.80 төгрөгийн ханшаар 2.8 сая юань худалдах, 307.00-308.20 төгрөгийн ханшаар 8.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 49.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ.