Ам.долларын ханш сүүлийн үед бууралттай байгаа. Нэг үе 2055 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдрийн байдлаар 2021 төгрөгтэй тэнцэж байна. Тухайлбал Монголбанкны ам.долларын зарласан ханш 2021 төгрөг байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларын 2018 төгрөгөөр худалдан авч, 2021 төгрөгөөр зарж байна.
Өчигдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, банкууд 5.8 сая ам.доллар, 5.7 сая юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Гэвч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.Гадаад валютын дуудлага худалдааг валютын ханшийг тогтвортой хадгалах зорилгоор зохион байгуулдаг.