Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.8 сая ам.доллар, 5.7 сая юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.