2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2015.00-2022.55 төгрөгийн ханшаар 13.5 сая ам.доллар худалдан авах, 309.36-310.35 төгрөгийн ханшаар 8.5 сая юань худалдан авах санал, своп хэлцлээр 27.0 сая ам.доллар худалдан авах, 1.0 сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлсэн болно.
Үүнээс Монголбанк своп хэлцлээр гадаад валютын дотоодын захад 27.0 сая ам.долларыг нийлүүлэв.
Монгол банк