Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 3.8 хувиар өсч, 46.24 ам.доллар болсон байна. Дэлхийн банк энэ оны нефтийн дундаж үнийн таамгаар 41 ам.доллар болгож өөрчилсөн нь үнэ өсөхөд нөлөөлжээ. Дэлхийн банкны шинжээчид өмнө нь 37 ам.доллар байна гэж байсан юм. Тус шинжээчид ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь долларын ханш суларсан болон зах зээлд оролцогчдын идэвх нэмэгдсэнтэй холбоотой. Дэлхийн банкны шинжээчдийн мэдээлснээр, зах зээл дээр эрэлт ба нийлүүлэлт тэнцвэржиж эхэлсэн учир эрчим хүчний эх үүсвэр болсон түүхий эдүүдийн үнэ энэ жил өсөхөөр байна.