2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1971.50-1977.16 төгрөгийн ханшаар 6.8 сая ам.доллар худалдах, 1988.00-1989.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 305.50 төгрөгийн ханшаар 5.0 сая юань худалдах, 307.00 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.