2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1998.00 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар худалдах, 307.75 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна.
Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.