Огцом өсч 2055 төгрөг хүрээд байсан долларын ханш өчигдрөөс буурч эхэлсэн бөгөөд өчигдөр л гэхэд 2025-2029 төгрөгийн хооронд арилжаалагдаж байсан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 2000-2003 төгрөгөөр худалдан авч, 2013-2016 төгрөгөөр арилжаалж байна. Харин "Найман шарга" валют арилжааны зах дээр ам.доллар 2008-2015 төгрөгөөр арилжаалагдаж 10-15 төгрөгөөр дахин буурсэн үзүүлэлттэй байна.