НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол өчигдөр болж, өмнөх зургаан удаагийн тохиролоор тодроогүй байсан супер шагналын эзэн тодорч, 400,000,000 төгрөгийн эзэн болсон билээ. Одоогоор энэ азтан хэн болох нь хараахан тодроогүй байгаа талаар Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Азтаны хувьд Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийжээ. Харин баримтаа төлбөрийн системд бүртгүүлээгүй учраас хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Азтаны хувьд www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх, эсвэл баримттайгаа Гааль, татварын ерөнхий газарт ирэх шаардлагатай юм. Бүртгүүлсэн тохиолдолд тухайн иргэний 400 сая төгрөгийг ямар нэг татваргүйгээр олгохоор зохицуулалт хийжээ.
Мөн өмнө нь тодорсон 20 сая төгрөгийн азтан ч гэсэн баримтаа бүртгүүлээгүй учраас тодорхой болоогүй байна.
Өнөөдрийн байдлаар долоон удаагийн сугалаа зохион байгуулж 70,470 азтан тодорсон хэдий ч гуравдугаар сарын 9-ний байдлаар 5,942 азтан баримтаа бүртгүүлэн баталгаажуулж, хонжвороо авчээ.
Тиймээс иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор интернетэд оролгүйгээр мессежээр баримтаа бүртгүүлэх боломжийг бий болгожээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)