2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханшаар 12.9 сая ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
Монголбанк 2046.52 төгрөгийн нэг ханшаар 6.0 сая ам.доллар, 314.57 төгрөгийн хаалтын ханштайгаар 18.5 сая юанийг тус тус нийлүүлэв.
2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.