“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан өнөөдөр ч таавар хэвээр байгаа.
Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж байгаа ч талийгаачийн ар гэрийнхэн хэргийг хэрэгсэхгүй болгож, замхрахвий гэхээс эмээж байна. Олон нийтийн зүгээс ч уг хэргийн үнэн мөнийг олж тогтоохыг шаардсаар байгаа гэхэд хэлсдэхгүй.
Тэгвэл талийгаачийн хэрэгтэй холбоотой баримтууд хийгээд аав Ж.Төмөрсүхийнх нь ярианаас энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.
Баримт 1: Муу муухай, буруу Талийгаач Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр “Автомашинаа грашдаа тавьчихаад ирье” хэмээгээд гэрээсээ гарсан гэдэг. Гэвч зургаан хоногийн дараа түүний цогцсыг тус аймгийн цагдаагийн алба хаагчид Хөвсгөл далайд живж, амиа алдсан байдалтайгаар олсон байдаг.
Баримт 2: Талийгаач амиа алдахаасаа өмнө “Завьтай хүмүүс ирж байна. Намайг алах гэж байх шиг байна. ...Би та нараас амь гуйхгүй шүү” гэх бичлэг гар утсандаа бичиж үлдээгээд автомашиндаа орхисныг ар гэрийнхэн нь олж олон нийтэд дэлгэснээр багагүй шуугиан дэгдээгээд байна.
Баримт 3: Талийгаач гэрээсээ гарсан гэх тухайн өдрийн өглөөний 06.00 цагт “Ирвэс хамгаалах сан”-гийн мэргэжилнүүдтэй судалгааны ажилд явахаар төлөвлөөд байсныг хамтран ажиллагчид нь хэлж буй.
Баримт 4: Талийгаачийн хэргийг илрүүлэхээр УМБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл, Өмнөговь аймагт мөрдөн байцаалт явуулж байгаа юм.
Баримт 5: Хөвсгөл аймаг дахь ажлын хэсгээс талийгаачийг амиа хорлосон байж болзошгүй хэмээж Эрүүгийн хуулийн 95.1-ээр амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогчийг илрүүлэхээр ажиллаж байгаа.
Баримт 6: Талийгаач Л өмнө нь гурван удаа бусдад барьцаалагдаж, амиа алдах шахаж байсан гэж хамтран ажиллагчид, ар гэрийнхэн нь мэдээлж буй. Гэвч зарим эх сурвалжийн зүгээс амиа хорлох гэж өөрийгөө хутгалж байсан гэдгийг цухас дурдаад байгаа.
Баримт 7: Талийгаач Л-ийг Өмнөговь аймагт ажиллаж байх үед хар багтайа хүмүүс хэвлийн тус газарт нь гурван удаа хутгалсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон байдаг.
Баримт 8: Мөн удаах халдлагын талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Ирвэс хамгаалах сан”-гаас гомдол гаргасан ч бас л хэрэгсэхгүй болгосон гэдэг.
Баримт 9: Эл хэрэг болон талийгаачийн Өмнөговь аймагт ажиллаж байхдаа халдлагад өртсөн гэх хэргийг ахин шалгаж, эзэн холбогдогчийг илрүүлэхийг УЕПГ-аас холбогдох байгууллагуудад чиглэл өгөөд байна.
Баримт 10: Талийгаачийн ар гэрийнхэн түүний амиа хорлосон гэдгийг үгүйсгэж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруун дахь уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа юм.
Баримт 11: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын 21 лиценз бий гэх судалгаа бий. Үүний гурван лицензийг АН, МАН-ын нэр бүхий гурван гишүүн эзэмшдэг аж.
Баримт 12: Тус бүс нутагт “Меншикуание”, Эф Эм Ай, Жи Ди Би Эн, “Саусгоби сэндс”, “Мөнхийн номхон далай”, “Намуунтод”, “Элбэг-Орд”, “Саус гоби коэл транс” ХХК зэрэг компаниуд лиценз эзэмшдэг бөгөөд эдгээрээс 4 том уурхай ажиллаж байгаа аж.
Баримт 13: Тост, Тосонбумбын нуруунд УИХ-ын гишүүд лиценз эзэмшдэг гэх мэдээлэл байдаг ч одоогоор “Саус гоби коэл транс” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэдгээ мэдээлсэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн юм.
Баримт 14: Талийгаач амьд сэрүүн байхдаа Кембрижийн их сургуульд суралцахаар төлөвлөөд байжээ.
Баримт 15: Талийгаач амиа алдахаасаа 2 жилийн өмнө герман хэл дээр бүтээгдсэн элсэн цөл, говийн гайхамшгийн тухай баримтат кинонд оролцжээ. Тус кинонд Хятадад ирвэсний яс ....... долларт хүрдэг тухай өгүүлжээ.
Баримт 16: Түүний хэргийг нухацтай шалгахыг уриалж, олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл хүртэл гаргаад байгаа юм.
Баримт 17: Талийгаачийн ар гэрийнхэн Өмнө-Говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгчийг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байгаа. Гурван удаагийн халдагад өртөхөд өөрийгөө хорлосон сэтгэцийн өвчтэй гэх зэргээр хэргийг авч хэлэлцэхгүй өнгөрсөн гэж үзэж байгаа аж.
Баримт 18: Талийгаач залуугийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил АТГ болон УМБГ-аас ахынхаа хэргийг шалгаж, илрүүлэхийг шаардаж ахынхаа "амийг нэхэв".
Баримт 19: Талийгаач руу өнгөрсөн удаад халдаж байсан хүмүүс “говь, хот” хоёрыг холбосон зохион байгуулалттай үйлдэл гэж гэрийнхэн нь хэлж байна. Тоноглогдсон машинаар багтай хүмүүс өмнө нь барьцаалж байжээ. Гэвч уг асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.
Баримт 20: Талийгаачийн аавын хэлж буйгаар энэ хэрэг ул мөргүй. “Ул мөр” нисч л явдаггүй юм бол заавал үлдэх ёстой. Цагдаа нар хэргийн газар очсон болж жүжиглээд дараа нь элдэв төрлөөр хүн доромжлоно гэдэг байж боломжгүй явдал гэв.
Баримт 21: Өмнөговийн цагдаа нар талийгаачийг өөрийгөө хутгалсан гэдэг мэдээллийг сумын иргэд даяар тарааж байжээ.
Баримт 22: Өмнөговийн цагдаа нар утсыг нь хүртэл чагнаж байсан. Түүнийг золиос болгох сонирхол цагдаа нарт ч байсан. Би хүүхдээ алга болсоны дараа цагдаа нарыг авч явсан гэж хүртэл бодож байсан юм.
Баримт 23: Талийгаач болсны дараа нь шинжээчийн дүгнэлтийг хариуг төрсөн эцэгт өгөхгүй байгаа. Төрсөн эцэгт нь шинжилгээний хариуг үзүүлэхгүй байгаа нь их сонин байна.
Баримт 24: Ж.Төмөрсүх "Зорилго чиглэлтэй хүмүүс яг адилхан ажиллах хэрэгтэй. Нэг нь сайн, нэг нь муу байх ёсгүй. Бүгд жигд ажиллавал хэн нэгнийг нь сорчилж золиослохгүй гэж бид боддог" хэмээв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (23)