Дорнод аймагт байдаг Адуун чулуун нүүрсний уурхайн үйл ажиллагааг баасан гарагийн үдээс хойш МХЕГ-ын мэргэжилтнүүд хаасан тухай мэдээлэл 24tsag.mn-д ирлээ. Чухам ямар шалтгаанаар хаасан нь одоогоор тодорхойгүй байгаа ч улс төр, бизнесийн томчуудын нөлөөллөөр хаасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ уурхайн 49 хувийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, үлдсэн 51 хувийг нь “МАК” корпораци эзэмшдэг аж. Зарим эх сурвалж УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрсөн мэдэгдэл хийж байгаатай холбоотойгоор уурхайг хаасан гэж мэдээлэх нь байна. Харин өөр нэг эх сурвалж давуу хувьцаа эзэмшдэг “МАК” компани Адуун чулуун уурхайг өөрийн болгохын тулд түр зуур хааж байгаа гэх мэдээлэл өгсөн юм.
Адуун чулуун уурхай нь Чойбалсан хотоос 6 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 665 км-т оршдог. 423.8 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй, үүнээс балансын нөөц нь 241.3 сая тонн гэж тогтоосон байдаг аж.
Адуун чулуун уурхай нь Чойбалсан хотоос 6 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 665 км-т оршдог. 423.8 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй, үүнээс балансын нөөц нь 241.3 сая тонн гэж тогтоосон байдаг аж.
Сэтгэгдэл (1)