Доналд Трамп даваа гарагт Цагаан ордонд буцаж ирэхдээ хууль бус цагаачлал, трансжендерийн эрх болон барууны үзэл баримтлалын бусад тэргүүлэх чиглэлд чиглэсэн олон захирамжуудыг бэлтгэж, "түүхэн хурд, хүч чадлаар" ажиллахаа амлав.
"Бид яллаа, бид яллаа. Ямар сайхан мэдрэмж вэ. Бид ялах дуртай, тийм үү? Бид эх орноо урьд урьдынхаас илүү агуу болгох болно" гэж Трамп ням гарагт сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлээд хотын төвийн спортын талбайд олон мянган дэмжигчидтэй "ялалтын жагсаал" зохион байгуулсан билээ.
Удахгүй болох АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөхийнхөө өмнө тавьсан итлгэлдээ, "Маргаашаас эхлэн би түүхэн хурдаар ажиллаж, манай улсад тулгарч буй хямрал бүрийг засах болно. Байдены засаг захиргааны бүх радикал, тэнэг тушаалууд намайг тангараг өргөснөөс хойш хэдхэн цагийн дотор хүчингүй болно. Маргааш нар жаргах үед манай улсын түрэмгийлэл зогсох болно. Маргааш нээлтийн үгэндээ миний хэлэх хилийн аюулгүй байдлын арга хэмжээ бол дэлхийн урьд өмнө хэзээ ч байгаагүй манай хилийг сэргээх хамгийн түрэмгий, өргөн цар хүрээтэй хүчин чармайлт байх болно" гэжээ.
Л.Баяр