Өчигдөр буюу Ням гаригийн 10 цагт Монголын бурханы шашны төв Гандантэгчинлэнгийн хашааны зүүн хойд буланд сүсэгтэн олон, цагдаа, лам хуврагууд бөөгнөрөлдөн бужигнаж байлаа. Таалал төгсөөд 11 хонож буй есдүгээр Богдын хойдыг уншиж, буян хураах ёслол тийнхүү эхэлж байсан юм. Богд Монголын иргэн болсноос хойш амьдран сууж байсан Дүйнхор дацангийн үүдэнд цагдаа нар хашилт хийн зогсоход тойроод сүсэгтэн олон дотогш орохыг гуйж байлаа. Дацангийн өндөр шатаар өгсөөд дотогш орвол хоймроо Богдын том зургийг залжээ. Д.Чойжамц хамба тэргүүтэй 100 гаруй лам, хувраг завилан суугаад ном хурж эхэлсэн байна. Шар, улаанаар ханарсан олон лам нарын зүүн урд нь бараан хувцастай төрийн төлөөлөгчид байсан бол эсрэг жигүүрт нь энгийн ард олон суух нь сууж, зогсох нь зогсчээ.
Лам нараас ч олон хүн дацангийн том танхимын сул зайд шахалдан зогсоод алгаа хавсарч сүсэлнэ. Тэдний гарт нь “Түргэн залрахуйн залбирал” хэмээх ягаан өнгийн судрын хэлбэртэй жижиг ном байх агаад, хүмүүс түүндээ залбирна. Танхимын үүдэнд суусан гэсгүй ламтан энэ залбирлыг тарааж суух бөгөөд авч үзвэл “Богдыг түргэн эргэж төрөөрэй хэмээн багын найз, номын багш Далай лам өөрийн биеэр зохиосон ерөөл, залбирал” гэх тайлбартай аж. Далай багш уг залбирлыг гуравдугаар сарын тавны өдөр туурвисан бөгөөд монгол орчуулга, төвд галигтай нь буулган иргэдэд хүргүүлжээ.
Энэхүү ёслол, ном хурахын учрыг хамба Д.Чойжамц тайлбарлахдаа ”Богд гэгээнтэнг таалал төгсөхийн өмнө үүрээр солонгын гэрэл цацарч ер бусын шинжийг гаргасан бөгөөд таалал төгссөнөөс хойш тав хоногийн турш дотоод сэтгэлийн бясалгалд оршсон. Тэрбээр шинийн 12-нд буюу гуравдугаар сарын 5-ны орой 20.30 цагт дотоод бясалгалаа тайлсан юм. Үүний учир бид Богд гэгээний таалал төгссөнд зориулж, хойдын буяны ёслол үйлдэж байна. Богд гэгээнтний хойдын үйлд нийт сүсэгтэн зул хүжийг барьж, маань мэгзэм олонтаа уншин, хотол буян хураахыг эрхэмлээрэй” хэмээв. Мөн Богд гэгээнтний лагшин буюу шарилыг занданшуулан чимэгшүүлж, өглөг номын дагуу үйлдэж байгаа. Үүнд багагүй хугацаа шаардагдах бөгөөд төгс гүйцэт шүтээн болсныг бид мэдэгдэх болно гэсэн юм.
Танхимд зайтай байсан ч гэлээ гаднаас иргэдийг оруулахгүй байлаа. Ингэх хоёр шалтгаан байсны нэг нь төрийн түшээд дотор байсан, хоёрдугаарт танхим улам л давчуурах аж. Гэлээ ч гаднаас гурав, таваар хүмүүс орж ирэх бөгөөд шууд л гар утсаа гаргаад зураг авч, бичлэг хийнэ. Тэгээд л “Түргэн залрахуйн залбирал” аваад бусад сүсэгтний адил алга хавсран зогсоцгооно.
Төр төлөөлөн 10 орчим хүн ирээд, завилан суух лам нарын дээхэн талд сандалд заларчээ. Тэдний дотор БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Гансүх, Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс иржээ. Богдыг залах үед Ц.Цэнгэл гишүүн хар өнгийн хослолтой ирж байсан бол энэ удаа ч тийм байлаа, харин Б.Бат-Эрдэнэ хүрэн дээлтэй ирж байсан бол энэ удаа хар хослол, зангиа зүүсэн байна. Аварга бусдын адил толгой гудайлган, чимээгүйхэн сууж байсан ч дацангаас гарахын өмнөхөн гар утсаараа бичлэг хийж, өөрийгөө хүртэл бичээд авч амжив. Удалгүй Богдын хойдыг үйлдэх ёслолын буяны зүйл тарааж эхэллээ. Төрийн төлөөллүүд, лам хуврагууд, цагдаа хамгаалагчдад, сүсэгтэн олонд буяны зүйл тараах ламхай багачууд шогшицгооно. Мөн тэд алган дээр нь амны халбагаар рашаан түгээж байлаа. Зарим хүнд балингийн хувь өгч, зарим хүнд цагаан будааны аяга хуваарилна.
Үдийн 12 цаг 40 минутын үед лам нарын ном хэсэгхэн завсарлаж, төрийн өндөрлөгүүд дацангаас гарч одлоо. Тэдний хувьд Богдыг үдэх ёслол өндөрлөжээ. Дацангаас гарч Гандан хийд рүү орж, Мэгжид Жанрайсиг бурханы дэргэд есдүгээр Богдын өөрийнх нь залж бүтээсэн Очирваань, Манзушир бурханд мөргөж, зул өргөсөн юм. Энэ үеэр Гандангийн хаалгыг мөн л хамгаалалтад авч, 10 орчим хүнийг “амгалан тайван” зул өргүүлэв. Шар, улаан хувцастай лам нар дацандаа номоо үргэлжлүүлсээр, энгийн иргэд одоо л чөлөөтэй орж болохоор болжээ. Дацан руу эргэж орох үед бие биеэсээ өрсөж авахаар зүтгэцгээж байсан балингийн хэсгийг шатан дээр хаяж, гишгэсэн байлаа. Мөн хоёр гурван “Түргэн залрахын залбирал” шатны хажуугаар унажээ.
Дүйнхор дацанд дахин орвол лам нарын бүдүүн, нарийн дуу тасрахгүй, хүмүүс ч хавьгүй чөлөөтэй газраар суусан байлаа. Гадаадын дөрвөн хүн орж ирээд зураг авч, хоорондоо ярилцах бөгөөд, цагдаа нарын тоо цөөрсөн байв. Хурал ном өдрийн 14 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн лам нар хэлсэн бөгөөд шарилыг занданшуулах ажлыг бид үргэлжлүүлнэ гэж байлаа.