УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаан Х.Тэмүүжин сайдын асуудлаар хуралдаж дүгнэлтээ гаргажээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн, салбараа удирдах чадваргүй зэрэг үндэслэлээр огцруулах санал өргөн барьсан. Тэгвэл удтал хуралдсан хууль зүйн байнгын хороо Х.Тэмүүжинг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж маргаашын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Хуралдаанд нийт 15 гишүүн оролцсон бөгөөд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэж 12 хүн саналаа өгчээ. Харин түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлаггүй гэж өөрөөс нь гадна Р.Гончигдорж, С.Баярцогт нар саналаа өгсөн байна. Ийнхүү маргаашын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр боллоо. Х.Тэмүүжинг огцруулах саналыг намын нөхөд нь дэмжсэнээс харвал огцрох нь бараг тодорхой боллоо гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Учир нь хууль зүйн байнгын хороонд МАН-аас 4 гишүүн байдаг бусад АН, Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд ажээ.
Сэтгэгдэл (38)