Засгийн газарт зөвлөх замаар мөнгө угаадаг хэмээн алдаршсан Тони Блэйр манай улсын Засгийн газарт зөвлөх гэрээ хийсэн. Түүнийг Монголтой гэрээ хийсний зорилго нь Оюу толгойн баялаг юм хэмээн барууны хэвлэлүүд бичиж байгаа. Бүр Оюу толгойн ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүнд Тони Блейр зөвлөнө хэмээн бичсэн юм. Харин эрх баригчид түүнийг Оюу толгойгоос өөр асуудлаар зөвлөнө хэмээн мэдээлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Тони Блэйр бараг нууцаар шахууу манай улсад айлчлаад явлаа.
Одоогоор тэрээр төрийн ямар асуудалд зөвлөх гээд байгаа нь тодорхой бус байна. Ядуу буурай орнуудын эрх баригчдаас бохир аргаар олж авсан мөнгөөрөө хүч чадлын төвд орсон 60 настай Тони Блэйр дэлхийн орнуудын засгийн газарт зөвлөгөө өгдөг "Африкийн засаглалийн санаачилга", “Засгийн газарт зөвлөх туршлага”, “Windrush Ventures” гэх компаниудыг эзэмшдэг. Тэрээр өмнө нь ямар ямар улсуудад зөвлөж, хэрхэн мөнгө угаадаг туршлагаас нь хүргэе.
Колумб: 2010 оны долдугаар сард Блэйрийн байгууллага Колумбийн Засгийн газарт зөвлөх гэрээ хийжээ. Энэхүү гэрээг хэр их мөнгөөр хийж буй нь нууц хэвээр үлдсэн байна. Тухайн үед Колумбын 120-иод сэтгүүлч улс төрчдийн хар тамхины наймаа, авлигын хэргийн талаар бичсэнийхээ төлөө хөнөөгдөж байжээ.
Бразиль: Өнгөрсөн жил Бразилийн зүүн хэсгийн Сао Паоло мужийн засгийн газарт зөвлөгөө өгөх гэрээ хийжээ. Энэ гэрээнээс Тони Блэйр жилд дөрвөн сая фунт стерлинг авахаар тохиролцсон байна. Сао Паоло муж бол эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж буй бүсүүдийн нэг юм.
Швейцарь: Тэрээр дэлхийн дулаарлын асуудлаар Швейцарьт зөвлөснийхөө төлөө Цюрихын даатгалын байгууллагаас жилд 500 мянган фунт стерлингийн цалин авч байна. Өнгөрсөн есдүгээр сард тэрээр Швейцарийн уул уурхайн компани “Xstrata” болон “Glencore” компаниудыг нэгдэхэд нөлөөлснийхөө төлөө цагт 630 мянган фунт стерлинг авчээ.
Катар: Тони Блэйр Катарын Ерөнхий сайд, шейх Хамад бин Жассим бин Жабер ал Танид зөвлөх гэрээг олон саяын үнээр хийжээ. Катар улс Швейцарийн “Glencore” болон “Xstrata” уул уурхайн гэрээ хийхийг эрмэлзэж байсан юм. Яг энэ үед дээрх компаниудад зөвлөдөг Тони Блэйр гарч ирснээр Катарын Засгийн газрын зөвлөх болж чаджээ.
Албани: Өнгөрсөн зургаадугаар сард Тони Блэйр Албанийн социалист удирдагч Эди Рамад зөвлөх гэрээ хийсэн бөгөөд зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө хэмээн зарласан юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлалыг хөгжүүлж, Европын холбоонд оруулна хэмээн амласан Тони Блэйр Эди Рамаг сонгуульд ялсны дараа үнэ хөлсөө авахаар тохиролцсон хэмээн бичигдэж байв. Тэрээр 1999 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Натогийн цэргүүдийг Косовод илгээж угсаатан албаничуудын дайралтыг зогсоож байснаараа тус улсад нэр хүндийг олж авчээ. Түүний энэ гавьяаг хүндэтгэн Албанид 1000 гаруй хүүхдийг Тониблер гэж нэрлэж байв.
Казахстан: Казахстан улсын Засгийн газарт сайн засаглал байгуулахад зөвлөснийхөө төлөө 16 сая фунт стерлинг авсан.
Филиппин: 2009 онд Филиппинд хагас цагийн илтгэл тавьсныхаа төлөө Тони Блэйр 400 мянган фунт стерлинг авч байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппинд Тони Блэйртэй хийсэн гэрээний үнэ хөлс болон дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг шаардсан жагсаал болсон.
Кувейт: 2007 онд Персийн булангийн монархад зөвлөх гэрээг 27 сая фунт стерлингийн үнээр хийжээ. Энэхүү гэрээний хүрээнд Тони Блэйр холбоо Кувейтын улс төр, эдийн засгийн ирээдүйн тухай тайланг 2035 он хүртэл жил бүр гаргаж өгөхөөр болжээ.
Малдивын арал: Өнгөрсөн зун Тони Блэйр болон Малдивын аралын Ерөнхийлөгч Мохамед Вахид Хассан нарын гэр бүл “4 улирал” зочид буудалд зоог барьжээ. Түүнийг тус улсын Засгийн газарт зөвлөх гэрээ хийсэн гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Арабын нэгдсэн Эмират: Тони Блэйр нийслэл Абу Даби хотын газрын тосны томоохон хөрөнгө оруулагч Мубадала санд зөвлөх гэрээг нэг сая фунт стерлингийн үнээр хийжээ. Тони Блэйр Африкийн Гвиней улсын Ерөнхийлөгчид үнэгүй зөвлөгөө өгсөн нь нэг зорилготой байв. Тэрээр Мубадалаг санг Гвинейн Ерөнхийлөгч Алфа Кондетой холбож өгсөн бөгөөд Мубадала сан Гвиней улсад уул уурхайн олборлолт хийх зөвшөөрлийг авсан юм. Харин Тони Блэйр энэ харилцаанаас мөнгөө угаагаагүй хэмээн мэдээлсэн байна.
Өмнөд Солонгос: Солонгосын хөрөнгө оруулагчдын холбоонд зөвлөх гэрээг 2008 оны наймдугаар сард хйисэн. Уг холбоог Өмнөд Солонгосын газрын тосны фирм “UI Energy” корпораци эзэмшдэг аж. Түүнийг 2010 онд Солонгосын парламентын гишүүд Иракын дайнаар далимдуулан мөнгө угаасан хэмээн буруутгасан юм. Учир нь “UI Energy” корпораци нь Иракын газрын тосоор баялаг Курдистан мужид хөрөнгө оруулагч хамгийн том хамтрагч байсан нь илчлэгдсэн юм.
АНУ: Өнгөрсөн таван жилийн турш Тони Блэйр АНУ-ын JP Morgan банкны ахлах зөвлөхөөр ажилласан. Түүний цалин жилд 2.5 сая фунт стерлинг байв. Түүний "Африкийн засаглалийн санаачилга" буяны байгууллага нь тус банкны удирдах ажилтнуудыг Рванда улсад ажиллуулахаар хөлслүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Тони Блэйр JP Morgan банкныханд хурдацтай хөгжиж буй Рванда улсад хөл тавих боломж олгосныхоо төлөө их хэмжээний мөнгө авсан гэдэг.
БНХАУ: Хятадын хөрөнгө оруулалтын корпораци Их Британийн “Темза мөрөн” усан хангамжийн компанид 700 сая фунтийн хувьцаа худалдан авахад зөвлөсөн байна. Тони блэйрийн дотны анд Эд Ричардч удирдах зөвлөлийг нь атгадаг “Темза мөрөн” компани өнгөрсөн жил татвараас зугтсан нь зургаадугаар сард илчлэгдэж байсан.
Вьетнам, Перу: Тони Блэйр хоёр өдрийн өмнө дээрх улсуудад зөвлөгөө хийх гэрээ хийжээ. Олон улсын ажиглагчид энэхүү явдлыг Тони Блэйр Алс Дорнодод нөлөөгөө тогтоож эхлэх нь хэмээн харж байна.
Тэрээр дээрхээс гадна Раванда, Мяньмар улсуудад зөвлөгөө өгдөг билээ. Дээрх улсуудаас харвал Тони Блэйр дэлхийн хөгжингүй орнуудад зөвхөн хувийн компаниудад туслаж байна. Харин хөгжиж буй орнуудын Засгийн газарт зөвлөдөг нь харагдаж байгаа юм. Социалист системээс чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэн улс орнууд, эдийн засаг нь хөгжиж буй улсууд сүүлийн үед түүний гол бай болжээ. Тони Блэйр газрын баялаг ихтэй ядуу орнуудаас бэлэн мөнгөөр төлбөрөө авахгүй тохиолдол олон байна. Харин зөвлөгөө өгдөг хөгжингүй орны томоохон компаниудтай холбож өгөх замаар дундаас нь их хэмжээний мөнгө олдог байна.
Монгол: Н.Алтанхуягийн Засгийн газар түүнийг ямар асуудалд зөвлөхийг хэлээгүйгээс гадна гэрээний төлбөрийг Катар улс Монголын өмнөөс Блэйр төлнө хэмээн мэдэгдсэн. Тони Блэйрийн дотны үйлчлүүлэгчдийн нэг болсон Катар улс манай улсын өмнөөс зүгээр л мөнгө төлнө гэдэг утгагүй хэрэг. Үүний цаана асар их мөнгөний сонирхол, тохиролцоо байгаа гэж үзэж байна.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (16)