УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудаснаа томоохон албан тушаалтан авлига авч байгаад баригдсан талаар нийтэлсэн нь өчигдрийн гол дуулиан байв. Тэрбээр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж. АТГ-ын залуучуудад баяр хүргэе” гэсэн. Эрхэм гишүүн албан тушаал, алдар нэрийг нь эхэндээ нууцалж байсан ч сүүлд дэлгэсэн. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн дарга Д.Даваасамба авлига авч байгаад баригдсныг тэрбээр зарласан. Гэхдээ Д.Даваасамба ажлын байран дээрээ авлига авч байгаад гардуулсан уу, өөр газар байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ж.Энхбаяр гишүүн түүнийг газар дээрээ гардуулсан гэж байгаа бол албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байгаа юм.
Түүнээс гадна өөр нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнтэй хамт хэд хэдэн албан тушаалтан хоригдсон байх магадлалтай гэнэ. Хэлтсийн дарга болоод өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байсан хүмүүсээс АТГ мэдүүлэг авсан гэх мэдээлэл ч байгаа одоогоор Д.Даваасамбыг хэнээс, ямар шугамаар авлига авсан талаар АТГ-ынхан мэдээлэл өгөөгүй байна.
Авлига авсан гэх Д.Даваасамба нь хэдэн сарын өмнө угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнасан хэрэгт буруутгагдаж байжээ. Монголын мэргэжлийн анчдын холбоо, “Ногоон парламент” ТББ-ынхан удаа дараа мэдээлэл хийж, "Өмнө нь нууц тогтоолоор 240 орчим шонхорыг хууль бусаар агнах зөвшөөрөл олгосон. Нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой байтал тэгэлгүй 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан. Энэ удаад мөн нууц тогтоол гаргаж шонхор шувуу болон угалзыг хууль бусаар хил давуулсаар байна" хэмээн АТГ-аар шалгуулахаа мэдэгдэж байсан.
Тодруулбал Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба АНУ-ын анчин Кампсад есдүгээр сарын 15-30-ны хооронд ан агнах тухай зөвшөөрлийг олгосон. Улмаар угалзын ан хийгээд буцсан. Мөн БОНХАЖ-ын сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн Булган суманд 1 толгой угалзын зөвшөөрөл гаргасан. Үүний дагуу есдүгээр сарын 18-нд “Лүүк монголиа” ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрхи нэр бүхий компанийн захирал Баттулга гэгч дахин нэг угалзыг зөвшөөрөлгүй ангасанхэмээн Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл мэдэгдэж, Д.Даваасамба болон “Монгол сафари” ХХК-ийн захирал Буяндэлгэр, “Лүүк Монголия” ХХК-ийн захирал Баттулга нарыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн. Гэхдээ Д.Даваасамбыг баривчлагдсан шалтгаан нь энэхүү асуудалтай холбогдолгүй бололтой. Учир нь АТГ-ынхан Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлийн хүсэлтийг хүлээн авч шалгаж үзээд “нотлогдохгүй байна” гэсэн хариуг тун саяхан өгсөн байна.
Зарим хэвлэлд гарч байгаа мэдээллээр Д.Даваасамба нь БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролын хамгийн ойрын хүн аж. Д.Даваасамба хэнийг ажилд авах, яамнаас ямар мэргэжилтнийг ажилд томилох вэ гэдгийг мэддэг эрх мэдэлтэй цеөн хүний нэг гэнэ. Үе үеийн Байгаль орчны сайдууд томилогдож ирээд хамгийн түрүүнд итгэл хүлээлгэсэн, баруун гар болсон хүнээ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар томилдог юм байна. Учир нь дээрх албан тушаалд томилогдсон дарга самар, жимс, амьтан агнах, мод бэлтгэх, хилээр байгалийн баялаг гаргах, нэн ховор амьтан хилээр нэвтрүүлэх, агнах гээд БОАЖЯ-ны өгч болох бүх зевшеерлийг егдөг байна. Өерөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар авлига авч онц их хэмжээний менгө олох магадлалтай албан тушаал нь түүний хашиж буй алба гэнэ. Д.Даваасамба Д.Оюунхорол сайдын сонгуулийн ажилд ерөнхий менежерээр ажиллаж байсан гэдгийг ч эх сурвалж онцолж байлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (148)