Манай улсад 1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт байдаг. 1960-1989 онд нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд хүүхдийн зуслан олноор байгуулж, нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь зусланд амардаг байжээ. Харин өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна.