Бүгд Найрамдах Доминикан улсад сүүлийн хэдэн арван жилд болсон хамгийн том эмгэнэлт явдлын нэг мягмар гаргийн шөнө болжээ. Тодруулбал, нэгэн шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 200 орчим хүн амиа алдсан байна.
Санто Доминго хотын төвд байрлах "Jet Set" шөнийн клубт 300 орчим хүн байсан бөгөөд шөнийн 01 цагийн үед Доминиканы меренге дуучин Рубби Перез болон түүний найрал хөгжмийн тоглолтын үеэр дээвэр нурсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Перезийн цогцсыг лхагва гарагийн өглөө хэргийн газраас гаргаж авсан гэж Онцгой байдлын алба мэдээлэв.
Яаралтай ажиллагааны төвийн захирал Хуан Мануэль Мендез лхагва гарагт хийсэн шинэ мэдээллээр наад зах нь 184 хүн, түүний дотор Бейсболын дээд лигийн хоёр тоглогч мөн амиа алдсаныг батлав.
Албаныхан шархадсан хүмүүсийн нарийн тоог хараахан өгөөгүй байгаа бөгөөд 145 хүнийг аварчээ. Дээвэр нурсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Л.Баяр