Их Британид ирээдүйд дэлхий нийтийн эрүүл мэндэд хамгийн их аюул учруулж болзошгүй 24 халдварт өвчний жагсаалт гарчээ. Эдгээрийн зарим нь Ковидтой ижил цар тахлын эрсдэлтэй вирусууд байгаа бол зарим нь одоо байгаа эмчилгээгүй эсвэл ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй өвчин юм.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA)-аас мэдээлснээр, шувууны ханиад, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс болж агаарын температур нэмэгдэхийн хэрээр нийтлэг болж болзошгүй шумуулын халдварт өвчин багтжээ.
Уг жагсаалтыг гаргасан зорилго нь эрдэмтэд, хөрөнгө оруулагчдыг шинэ туршилт, вакцин, эм бэлдмэлийг бэлтгэхэд чиглүүлэх явдал гэж харж байгаа сурагтай. Тэгвэл уг 24 халдварт өвчний жагсаалтыг хүргэе.
- Аденовирус
- Ласса халууралт
- Норовирус
- Mers
- Эбола (мөн ижил төстэй вирусууд, тухайлбал Марбург)
- Flaviviridae (үүнд Денге, Зика, гепатит С багтана)
- Хантавирус
- Крым-Конго цусархаг халууралт
- Томуу (улирлын бус, шувууны гэх мэт)
- Нипах вирус
- Oropouche
- Рифтийн хөндийн халууралт
- Цочмог сул миелит
- Хүний метапневмовирус (HMPV)
- Mpox
- Chikungunya
- Боом өвчин
- Q халууралт
- Enterobacteriaceae ( тахал үүсгэдэг E.coli, Yersinia pestis гэх мэт )
- Tularaemia
- Moraxellaceae (уушиг, шээс, цусны урсгалын халдвар үүсгэдэг)
- Заг хүйтэн
- Стаплилококк
- А ба В бүлэг Strep
Л.Баяр