УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хил холболтын төмөр замын хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм.
Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Энэ үеэр хэлэлцээрээр Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн тухай проткол үлдэж байгаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг.
Шивээхүрэн боомт бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэн боомтыг холбосны дараа автозамаар холбогдвол баруун босоо тэнхлэг болж байгаа. Шивээхүрэнгийн дараа Бичигт. Бичигт мөн экспортоо 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой" гэв.