Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “3x3 Asia Cup-2025” тэмцээн Сингапур улсын “Singapore Sports Hub” ордонд өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээний үндсэн хэсэгт чансаагаар дээгүүр эхний 8 багийг “A, B, C, D” гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваасан ба Манай улсын эрэгтэй баг А хэсэгт, эмэгтэй баг В хэсэгт бичигдээд байгаа юм. Тэгвэл тус дөрвөн хэсэгт орохын эрхийн төлөө эрэгтэй 15, эмэгтэй 16 баг өчигдрөөс эхлэн өрсөлдөж эхэлжээ.
Сэтгэгдэл (4)