Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.
2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.8 хувийг ахмад настан эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Нийт ахмадын 40.3 хувь нь эрэгтэй бол 59.7 хувь нь эмэгтэй байна.
Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.