2024 оны есдүгээр сарын 30-ны 08:30 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ундын гол /аймгийн төвөөс зүүн зүгт 245 км, сумын төвөөс баруун зүгт 41 км/ үерлэж, иргэд үерийн усанд боогдсон тухай дуудлага мэдээлэл тасрахгүй байна.
Ундын голоор автомашин зорчих боломжгүй байгаа тул иргэд та бүхэн хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.