Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр тус дүүргийн 12 дугаар хорооноос нэр дэвшигч Э.Билгүүнтэй цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Орон нутгийн сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ гардан авлаа. Манай нам энэ удаагийн сонгуульд хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот гэдэг мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Миний хувьд орон нутгийн сонгуульд дахин нэр дэвшиж байна. Сүхбаатар дүүрэгт 2012 оноос хойш ардчилсан нам ялалт байгуулсан.
2024 онд улс, нийслэлд хийгдэж байгаагүй 200 ортой нэгдсэн эмнэлгийг дүүргийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгууллаа. Эмнэлгийн үйл ажиллагаа аравдугаар сарын 1-нээс эхэлнэ.
Мөн бидний эхлүүлсэн дараагийн том төсөл бол 12 жил зогсоод байсан спортын ордон. Энэ ордонг 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
2020 онд анх 12 дугаар хороонд нэр дэвшээд сонгогдсон. Тухайн үед манай хороо сургууль, цэцэрлэггүй олон жил болсон байсан. 2021 онд 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Мөн энэ арванхоёрдугаар сард сургууль ашиглалтад орно.
Үүнээс гадна манай хорооны 32 дугаар тойрогт байрлах Тэхийн зогсоол буюу авто техникүүдийн зогсдог талбайд хоёр урсгалтай, хатуу хучилттай замыг 2023 оны төсөвт суулгасан. Зураг төсөл нь батлагдаад ажил нь эхлэхэд бэлэн болсон" гэв.
Сэтгэгдэл (1)