Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд зааснаар IT компаниуд дараах хөнгөлөлт авах боломжтой.
Тодруулбал:
. IT-ийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
. Виртуал бүсэд бүртгэгдсэн IT-ийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн НДШ төлөлтөд нөхөн олговор олгох;
. Экспортод чиглэсэн IT-ийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн грант олгох;
. Хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, үйл ажиллагааны нийт өртгийн 60 ба түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
. Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
. Зээлийн батлан даалт гаргах;
. Экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын IT-ийн гарааны компанид олгох;
. IT-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэхэд хөнгөлөлт үзүүлэхийг ЦХИХХЯ мэдээлжээ.