Ус, цаг уур орчны шинжилгээний газраас маргааш буюу есдүгээр сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа. Мөн цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй, хүйтэрч, салхи шуургатай байхыг сануулж, аялал зугаалга, онц шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөлөө.