Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ны өдөр болно. Хуульд зааснаар өнөөдөр буюу 2024.09.26-ны өдөр нам, эвсэлээс болон бие даан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авах юм.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 2393 тойрог байгуулсан бөгөөд нийт 8031 мандатын төлөө 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Тухайлбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.
Сэтгэгдэл (1)