Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ сарын 16-ны өдөр АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг 72 цагийн хугацаатай саатуулсан. Саатуулах хуулийн хугацаа дуусмагц тэднийг суллаж гадуур шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)