Нийслэлд авто зам засварын ажил үргэлжилж буй. Энэ онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнээс 35 байршилд зам засварын ажил гүйцэтгэж дуусжээ. Цаг агаар хүйтэрч шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учир асфальт бетон хучилт хийх боломжгүй байдаг аж. Тиймээс энэ долоо хоногт зам засварын ажлыг өдрөөр хийнэ гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв. Есдүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас эхлэн “И-Март” дэлгүүрийн уулзвараас 120 мянгат буюу тэмээтэй хөшөө хүртэлх авто замын хойд хэсгийг дөрөв хоног хааж засварлахаар болжээ. Мөн тус замын засварын ажил дууссаны дараа уулын арын зам буюу Маршалын гүүрнээс, Налайхын уулзвар хүртэл замыг 10 хоног хэсэгчлэн хааж засварлах аж.
Сэтгэгдэл (1)