Монголын үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит Европын аварга шалгаруулах Үндэсний бөхийн цомын төлөөх анхдугаар тэмцээн Чех Улсын Прага хотноо энэ сарын 21-22 өдрүүдэд болж байна.
Тэмцээний үеэр хүүхдийн болон багийн барилдаан болохын зэрэгцээ Дархан аваргын амьдрал үйлсийг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж буй. Мөн тэмцээний нээлтэд оролцохоор Монгол Улсаас Чехийг зорин очсон Дархан аваргын гэргий Ө.Тамир гуай болон тэмцээний гарын даа Улсын начин Б.Бадам-Очир, Үндэсний бөхийн тэргүүн тайлбарлагч СТА Ц.Батнасан, МҮБХ-ны Европ дахь Салбар холбооны Гүйцэтгэх захирал Б.Саран нарыг тус улсад суугаа манай элчин сайд Д.Гансүх хүлээн авч, уулзсан байна.