"Өргөө" амаржих газрын Нярайн эрчимт эмчилгээний тасагт Монголын анхны хөхний сүүний банкийг байгуулжээ. Энэ нь ЭМЯ, ДЭМБ-ын хамтарсан Нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээн дэх санаачилга бөгөөд Lansinoh брэнд хөхний сүүний банк байгуулсан аж.
Үүгээр эхийн болон донорын хөхний сүүг нөөцөлж, дутуу төрсөн болон хөхний сүгээ хэрэглэх боломжгүй байгаа нярайд хэрэглүүлнэ. Сүүний банк нь тусгай шалгуур хангасан сүүг нөөцөлдөг.
Дутуу төрсөн нярайн дархлааг нэмэгдүүлэх, амьдрах чадварыг сайжруулах зорилготой хөхний сүүний банк нь нийт эндэгдлийг бууруулахад чухал хувь нэмэртэй гэж албаныхан онцолж байна.