Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/106 дугаар тушаалаар шинэ чиглэл нэмэгджээ. Тодруулбал, Д:9 "Хан-Уул дүүргийн 8-р хорооны эцэс-Яармаг-Англи сургууль" чиглэлийн замналыг шинээр нээсэн байна. Энэ чиглэлд дунд багтаамжийн автобусыг өнөөдрөөс үйлчилгээнд явуулж эхэллээ.