Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний бүртгэл наймдугаар сарын 01-18 хооронд болсон бөгөөд 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн юм. Харин хоёрдугаар шатны бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлж, өнөөдөр дуусгаж байна. Цахимаар 9,291 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлжээ. Улмаар хүсэлтийг харгалзан, хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессеж илгээж эхэлжээ.