2024 он гарсаар улсын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 2435 тохиолдол бүртгэгдэж алба хаагчид гал түймрийн аюулаас 21 иргэний амь насыг авран хамгаалжээ. Мөн утаажилтын бүсээс 2688 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Түүнчлэн хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж гал алдах, гал түймрийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл нэмэгддэг тул иргэн бүр гэр орныхоо цахилгааны хэрэгслийг шалгаж гал алдахгүй байхад анхаарч галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.