Үндэсний Номын Сан Төв байр /хуучин барилга/-ныхаа уншлага, үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нээж байна. Тус номын сан нь шинэ байраа ашиглалтад хүлээн авч, Салбар номын сангаа нээх бэлтгэл ажлын хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээгээ хэсэг хугацаанд хааж, 534 мянган орчин үеийн ном хэвлэлийг шилжүүлэн байршуулаад байна.
Үндэсний Номын Сангийн Төв байр /хуучин барилга/-ны уншлага, үйлчилгээ Даваа-Баасан гарагт 09:00-20:00, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана.