Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүүхдийн тоглоомын талбай нийслэл хотын хэмжээнд эзэнгүйдсэн дүр зураг харагдаж байна. Иймд бид хотоо эзэнтэй, хариуцлага нэхэх хүнтэй байлгаж байж хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж чадна. 2018 онд 1118 хүүхэд хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтсэн тоон мэдээлэл бий. Хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбайд тоглож байгаад нас барсан тохиолдол 2018 онд гарч байсан. 2019 онд энэ тоо 2200 болж өссөн. Нийслэлийн хэмжээнд хаана тоглоомын талбай хангалтгүй байна гэдэгт судалгаа хийсэн. " гэв.
Д.Батчулуун