09.00 цагт:
- ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт уулзалт, сургалт Төрийн ордонд зохион байгуулна.
- Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдэвт залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
10.00 цагт:
- УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.
- БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг мод тарилтын төлөвлөлт, үр дүн, мөн өвлийн аялал жуулчлал, зуны эвент үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар УЦУОШГ-т мэдээлнэ.
- ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. ЦХХХЯ-ны 3 давхар, Хүндэтгэлийн танхимд.
11.00 цагт:
- Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" Хэвлэлийн хүрээлэнд хэлэлцүүлэг болно.
11.30 цагт:
- Орон нутгийн хөгжилд саад болж буй асуудал болон иргэд нутагтаа тав тухтай таатай орчинд амьдрах эрхээ эдлэх талаар орон нутгийн иргэд “Зууны мэдээ”-гийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15.00 цагт:
- Засгийн газар ДЭМБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичигт ЭМЯ-нд гарын үсэг зурна.
17.00 цагт:
- "Startup Challenge Mongolia 2024" тэмцээний Мэдээлэл, технологийн Үндэсний паркт нээлт болно.
- Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хүрээнд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөрийг сайжруулах, тогтворжилт” үндэсний семинар үргэлжилнэ.