Ховд аймгийн Дарви сумын нутагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 01:48:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тухайн газар нь хоёр малчин айл нутагладаг. Тэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.