Жавартай жихүүн үүрээр, хөлдүүс болсон зам дээр, цас нэвсийтэл дарсан гудамжинд, нус цэрэндээ баригдсан булан тохой бүрд, дагтаршиж мөстсөн цастай харшин дуугарах хүрзний чимээн дор, цантсан сормуус, дагжин чичирмээр үдэш бүр, тоосонд булагдсан бүхнийг харах тоолонд Тохжилт үйлчилгээний ажилтнуудын тухай бодно.
Тэдний цалин 3.5 саяд хүрэхэд барьцаж, ажлаа орхиж явмаар оргиж байгаа хүмүүс хаа сайгүй. Чухамдаа "амархан ажил гэж байдаггүй, ажлыг амархан харагдуулдаг хүн л гэж байдаг" гэх үг эрхгүй санаанд орох юм.
Хүн бүр багш, сэтгүүлч, програмисст, дарга, цэрэг байж чадахгүй. Хүн өөрийн чаддаг зүйлээ л хийж байхдаа бүх зүйлийг чадах юм шиг мэдрэмжийг авдаг ч байж мэднэ. Цалинг нь нэмлээ гээд "гүйж" яваад багш болчихдоггүйтэй л ижил юм. Манай нийгмийн амьдрал хатуу хүтүү, бүрхэг харанхуй байж болох ч хэн нэгний хувьд "амьдрал" болсон ажлыг нь хурууныхаа үзүүрээр хийчих мэт ярих нь эмзэглэмээр ч шиг. Багшийн ажил ч, компьютерийн ард суудаг ажил ч, эрэл хайгуул хийж явдаг ажил ч тун ялгаагүй хэцүү юм. Атал мөнгөний сургаар мөрдөсөө тайлаад, шохойгоо хаяад, үзэг балаа шидчихээд ТҮК руу, автобус бааз руу жирийлгэх мэт ярих нэгэн байна. Хүнд хүсэл мөрөөдөл гэж зүйл бий шүү дээ. Хүсэл хаана уяна, хүн гэдэг тэнд зогсож, тэндээ л оршдог.
Хүүхдийг нь германд сургана гэхэд хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүсийн магнай нь тэнийж байхад нөгөө талд цалин багатай нэгний дух нь үрчилзэж байна. Тэгвэл хаана, юу хийх нь өөрийн таалал тул гүйгээд очиж болох нь нээлттэй.
Гэвчиг бүх зүйл хоёр талтай юм. Цалин нь хаанаа ч хүрдэггүйн гашуун үнэн л нийгмийг хувааж байгаа хэрэг. Бас л хүн бүр төрд ажиллах боломжтой эсэх нь эргэлзээтэй. Буурь, бууриндаа жаргалтай байя гэлээ ч хөдөлмөр үргэлж үнэгүйдэж байдаг нь худлаа зүйл ч бус.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)