УОК-ын хуралдаанаар /2024.04.18/ өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлаас шалтгаалан зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусахыг даалгасан. Үүнтэй холбогдуулан тус ажлыг эрчимжүүлэх хүрээнд УОК-ын Шуурхай штабаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Энэ хүрээнд УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг” орон нутагт үүрэг гүйцэтгэх юм.
Улсын хэмжээнд мал устгалын 1577 цэг байгуулсан бөгөөд устгах ёстой сэг зэмийн устгалын ажил 17 хувьтай байна.
Сэтгэгдэл (1)