“Өргөө” амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр, "Эмийн сонсголоор эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүндийг унагасан зүйлсийг ярьжээ. Эмийн сонсголоор зөвхөн Өргөө амаржих газрын асуудлыг хөндөн ярьсныг гайхаж байна.
Цар тахлын үед мэдрэг чанар нь ердөө 20 хувьтай оношлуурыг БНХАУ-аас ав гэж С.Энхболд сайдаас шахалт дарамт ирсэн гэж Б.Цэцэгсайхан ярьсан. Бидний дээд удирдлага бол Эрүүл мэндийн яам. Харамсалтай нь, энэ яаманд ёс суртахуунгүй хүмүүс ажиллаж байна.
Өргөө амаржих газрын даргаар ажиллаж байхдаа ёс зүйн хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр халагдсан. Уг нь би ажлын шаардлага тавьж, архидалттай тэмцсэн юм. Цар тахлын хүнд үед манай ажилтнууд маш сайн ажиллаж, халдвартай олон эхийг эсэн мэнд төрүүлсэ юм шүү.
Миний үед манайд өр байгаагүй гэдгийг баттай хэлнэ. Эмийн өр байсан ч түүнийг ЭМД-аас авах байсан. Намайг байхад Засгийн газраас хяналт шалгалт хийгээгүй мөртлөө сонсголоор буруу, худал мэдээлэл өглөө. Арваас дээш сая төгрөгийн эмийг худалдан авахдаа гурван байгууллагаас үнийн санал авч, харьцуулаад шийдвэрээ гаргадаг журамтай, энэ дагуу эм авсан.
Б.Цэцэгсайхан бид хоёр яг ижил зовлонтой ажилласан. Гэхдээ эм авах тухайд яамнаас намайг шахаж шаардаж байгаагүй. Шаардлаа ч хүлээж авахгүй гэдгийг мэдсэн байх. Би сүүлийн нэг жил 6 сарын турш ажилгүй явж байна. 100 жилийн түүхтэй "Өргөө" амаржих газраар их тоглож байна. Цар тахлын үед бүх эмнэлэг өртэй болсон. Гэтэл сонсголоо зөвхөн нэг эмнэлгийг л онцлох юм” гэв.
Сэтгэгдэл (1)