Зам тээврийн ноцтой ослын талаар НЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст орчимд хоёр суудлын тээврийн машин мөргөлдсөн. Үүний улмаас явган зорчиж явсан иргэд бэртсэн ноцтой осол бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар газар дээр шуурхай очиж ажилласан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлэн ажиллаж байна.
Ослын улмаас 16 настай иргэн амь насаа алдсан. 4-16 насны зургаан хүүхэд, нэг том хүн өртсөн гэх мэдээлэл байна. Жолооч хааз, тормосоо андуурч гишгэсэн эсэх нь шалгалтын явцад тогтоогдоно. Хоёр жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)